Дархан-Уул аймаг өнөөдрөөс тэг зогсолтоо цуцаллаа

Дархан-Уул аймгийн Онцгой комисс өчигдөр орой 22:00 цагт хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргажээ.

  1. ''0" зогсолтыг өнөөдөр өглөөний 06:00 цагт цуцална. Гэсэн хэдий ч бүх нийтийн хөл хорио арванхоёрдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ.
  2. 18 хүртэлх насны хүүхэд нийгмийн харилцаанд огт оролцохгүй.
  3. Үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүд ажилтнуудаа 100 хувь шинжилгээнд хамруулж, ажлын байрандаа ариутгал халдваргүйжүүлэлт тогтмол хийнэ.
  4. Дотуур байранд байгаа оюутнууд арванхоёрдугаар сарын 1 хүртэл байрандаа тусгаарлагдсан хэвээр байна. Аймаг орон нутгаас хүнсний хангамжийг шийдвэрлэнэ.
  5. Сум хооронд хөдөлгөөн хийхгүй. Сумд руу орох, гарах хөдөлгөөн хаалттай хэвээр байна.
  6. Дархан хотыг дөрвөн үндсэн блокт хувааж хязгаарлана. Бусад блокруу зорчих хөдөлгөөн хийхгүй. Зөвхөн өөрийн оршин сууж буй бүсдээ нийгмийн харилцаанд орно. Халдвар ахиад гарвал блок тус бүрээр тэг зогсолт хийнэ.
  7. Хүнсний дэлгүүрүүд, томоохон худалдааны төвүүд 11:00-18:00 цаг хүртэл ажиллана. Хүнсний дэлгүүрийн худалдагчид бүгд шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Мөн өдөр бүр ариутгал хийж дэлгүүрт 2-3 хүн ажиллана. Нэг хүн нь гадна зогсож хүн хоорондын зайг 1.5 метр байлгана. Ингэж ажиллаж чадахгүй дэлгүүрийг ажиллуулахгүй.
  8. Зорилтот бүлэгт таван өдрийн хоол хүнс олгоно.
  9. Эмийн сангуудаас захиалгаар эм авна.
  10. Хүнсний үйлдвэрүүдийн бүх ажилчид шинжилгээнд хамрагдсаны дараа үйл ажиллагаа явуулна гэх зэрэг тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.

Дархан хотыг дараах байдлаар дөрвөн бүсэд хуваажээ.

  • 1-3-р баг (тосгон)
  • 4-8-р баг (хуучин дархан)
  • 9-12, 15-р баг(шинэ хороолол+ мангирт)
  • 13,14,16-р баг( хуучин хороолол)
     

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Суурл боловсрол сайтай хүн өөр л байдаг юм.Энэ нь өнөөдөр олон түмэнд харагдлаа. Ардчилал гэх давалгаанд дунд бид чинь ямар бодлого барих,юу хийх,юунд хүрэх гээд бүхэл бүтэн системийг нураачихаад яахаа мэдэхгүй мэгдэж явах үед хар борхон амьдрал дундаас өсөж ториносон хүүхдүүд ямар ч сайн муу ньогт хамаагүй ямар нэг аргаар дээд боловсролын диплом авах ажил өрнөж тэдний төлөөлүүд өнөөдөр төрийн өндөр албанд заларч энэ хүнд үед алигаа мэдэхгүй ангайж амьдралд нийцэхээсээ илүүтэй нийцэхгүй олон шийд гаргаад өөрөөч,ард иргэдээ ч төөрөгдөлд оруулж будлиулж байна. Тэгэхэд суурь боловсрол сайн эзэмшсэн хүн ялгараад л харагдаг юм байна. Сайн аавын хаялгаар сайн сургуульд сурч сайн боловсрол эзэмшсэн нь арай л өндөө юм.Тухайлбал Ж.Энхбаяр торойгоод л харагдаж байна.Нэрийг дурдахаа больё.Өнөөдөр явган заль мэхээр попдож амьдарч яваа эрхэмүүд төр,түмэн олоноо амаглан тайван удирданаа гэж санахын гарз горьдолтгүй өдөр бүр л харж байна.

    0 0 Хариу бичих
  2. Дархан л яг ажиллаад байна даа. Мэддэггүй, чаддаггүй юм бол ичиж зовоод яахав сайхан хуулбарлаад, дууриагаад ажиллах хэрэгтэй дээ хотын удирдлага.

    1 0 Хариу бичих
  3. Хяналтанд бүрэн авч чадсан гэсэн үг үү? Ж.Энхбаяр ажил хийж чадаж бна Ийм хүмүүс л дарга хийдэг бх ёстой УБ т ямарч үр дүн алга Худлаа л дарга нарын хийрхэл Зар өгчөөд гэртээ хэвтээд бгаа юм бишүү

    0 0 Хариу бичих