Улаанбаатар хотод коронавирусийн халдвар батлагдсанаар арваннэгдүгээр сарын 12-ны 06:00 цагаас арванхоёрдугаар сарын 1-ний 06:00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа. Иргэд энэ хугацаанд хатуу хөл хорионы дэглэм баримтлаж буй.

Тиймээс Улаанбаатар хотын орон гэргүй иргэдийг цуглуулж коронавирусийн түргэвчилсэн оношилгоонд хамруулсан байна. Нийт 238 орон гэргүй иргэнийг цуглуулан асрамж халамжийн төвүүд, буяны байгууллагуудад хүлээлгэн өгсөн байна.

Орон гэргүй иргэдийг халдвар тараах хамгийн эрсдэлтэй, эмзэг бүлэг хэмээн үздэг бөгөөд цар тахлын үед анхааралд авах хэрэгтэй байдаг билээ.