Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас үнийн зохиомол хөөрөгдөл үүсгэхээс сэргийлж хүнсний зах, дэлгүүрүүдээр байнга хяналт, шалгалт хийж буй. Өчигдөр буюу 19-нд зургаан дүүргийн нутагт байрлах 56 зах, худалдааны төв, жижиг дэлгүүр, 24 жижиг эмийн сан болон Эрдэнэт хотод хяналт шалгалт хийжээ.
Хяналт шалгалтаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Эфес” супермаркетад махны лангуу түрээслэгч махны үнээ зохиомлоор нэмж, үнийн хөөрөгдөл үүсгэсэн зөрчлийг илрүүлжээ. Махны үнээ нэмсэн лангуу түрээслэгчид хоёр сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.