Арваннэгдүгээр сарын 11-нд манай улсад анх коронавирусийн дотоодын халдвар бүртгэгдсэн. 9239 хүнийг хавьтлаар илрүүлэн 115 тохиолдлыг илрүүлэн эмчлэх арга хэмжээг авч байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдрийн 11.00 цагаас хойш ХӨСҮТ-ийн 426 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс Сэлэнгэ аймагт хийсэн шинжилгээнд хоёр хүнээс коронавирус илэрлээ.
Улсын хэмжээнд өглөө 11:00 цагаас хойш
- Улаанбаатарт 33
- Сэлэнгэ аймагт 53
- Орхон аймагт 13
- Дархан-Уул аймагт 16
- Дорноговь аймагт 6
- Говьсүмбэр аймагт 1
- Улаанбаатар хотод УБТЗ-ын харьяаны 4 хүн
Улаанбаатар болон орон нутгуудад гарсан халдварын тохиолдол нийтдээ 122 боллоо.
Улаанбаатар хотын 33 тохиолдол эхний батлагдсан тохиолдлоос гэр бүлийн ойрын хавьтал 13 хүнээс илэрсэн. Тухайн голомтоос 3 хүн караокед орсны улмаас 6 хүнд тараасан байна. Нийтдээ караокегоос улбаатай 18 тохиолдол байна. Нэг орцны 20 айлын 60 гаруй хүнийг шинжлэхэд тэндээс 6 хүнээс коронавирус илэрлээ. Энэ караокед 11 сарын 9-нд үйлчлүүлсэн болон Эмоци продакшны тоглолт үзсэн, УБ паласт тоглолт үзсэн иргэд онцгой анхаарч шинжилгээ өгөхийг уриалж байна.
Өнөөдөр ХӨСҮТ-ээс хоёр хүн эдгэрч гарлаа.
Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 557, эдгэрсэн 337 байна" гэв.