Барак ба Мишель Обамагийн  дурсамжуудыг хэвлэх өрсөлдөөнд хэд хэдэн хэвлэлийн газрууд оролцов. Тэдний дунд 2017 онд 200 жилийн ойгоо тэмдэглэж байсан Harper Collins ба англи хэлний хэвлэлийн эхний тавд багтдаг Simon & Schuster  ч байсан юм. Эцсийн дүнд  экс ерөнхийлөгчийн  хоёр боть, экс тэргүүн хатагтайн дурсамжийг хэвлэх эрхийг 65 сая доллараар Penguin Random House хэвлэлийн газар авлаа. Гэрээний энэхүү дүн экс ерөнхийлөгч нарын дурсамжийг хэвлэсэн түүхэнд хамгийн өндөр үнэлгээ болжээ. Үнийн яг тодорхой тоог зарлаагүй ч сэтгүүлчид түүнийг 65 сая ам.доллар гэжээ.

Билл Клинтоны “Миний амьдрал” ном 2004 онд   Knopf (Penguin Random House хэвлэлийн газарт харъяалагддаг) хэвлэлийн  газар 15 сая ам.долларыг төлж байлаа. Харин бага Жорж Бушийн дурсамжийн хэвлэлтийн үнэ 10 сая ам.долларт хүрч байв.

Ерөнхийлөгч асан Барак Обама оны хамгийн олон зарагдсан номын зохиолч болж магадгүй. Түүний дурсамжийн эхний боть «A Promised Land» (“Хүслэнт нутаг”)  сая худалдаанд гарсан эхний өдрөө худалдааны дээд амжилт тогтоосон тухай CNN мягмар гарагт мэдээлсэн юм. Худалдааны эхний өдөр АНУ ба Канадад урьдчилсан захиалгыг оруулаад нийт 887 мянган ширхэг ном зарагджээ. Энэ хоёр оронд зориулан Crown хэвлэл хатуу хавтастай 3,4 сая номыг хэвлэсэн байна. Энэ компанийн хэвлэсэн номын түүхэнд Обамагийн дурсамж бас дээд амжилт тогтоожээ.

Мишель Обамагийн 2012 онд хэвлүүлсэн “Америкт ургуулав” ном

Хоёр жилийн өмнө Обамагийн эхнэрийн “Becoming” дурсамж худалдааны эхний өдрөө 725 мянган ширхгээр зарагдсан нь дээд амжилттай байлаа. Барак Обама АНУ-ын  Ерөнхийлөгчөөр 2008-2016 онуудад сонгогдон ажилласан бөгөөд түүнээс өмнө “Dreams From My Father, 1995”, "Audacity of Hope” гэсэн хоёр номыг зохиосон юм. Мөн “Of Thee I Sing” гэсэн охиддоо бичсэн захидлууд түүврийг гаргажээ.