Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод цар тахлын гурав дахь давалгаа эхэллээ. Энэ тухай Эрүүл мэнд, халамжийн яамны төлөөлөгч Юн Тэ Хо мэдэгджээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн хоногт хотод 218 шинэ тохиолдол илэрсэн нь наймдугаар сараас хойш хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Цартахлын үеэр тус улсад нийт 30.017 хүн өвчилсөн юм. Ерөнхий сайд Чон Се Гюн иргэдэдээ хариуцлагаа ухамсарлаж, олон нийтийн арга хэмжээ, тэр дундаа уламжлалт шинэ жилийн үдэшлэг зохион байгуулахгүй байхыг уриалав. Халдварын тархалтыг хязгаарлах явц мухардалд орвол дараагийн шатны онц байдалд шилжинэ гэдгээ ч Ерөнхий сайд хэллээ.

БНСУ-д арваннэгдүгээр сарын 19-нөөс шинэ хязгаарлалтын дэглэм хүчин төгөлдөр үйлчилж байна.