Ерөнхийлөгч Х.Баттулга ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгчид захидал илгээлээ

Ерөнхийлөгч Х.Баттулга коронавируст цар тахлын эсрэг вакцин нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудлаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк Валтер Штайнмайерт захидал илгээлээ.

Ерөнхийлөгч захидалдаа, иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжиж буй хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бидний ашиг сонирхол, ардчилал, дэлхий нийтийн энх тайван аюулгүй байдлын төлөөх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан боломжит бүхий л салбарт өргөжиж байгааг тэмдэглэв.

Түүнчлэн коронавируст (COVID-19) халдварт өвчний дэгдэлтийн нөхцөл байдалд олон улсын идэвхтэй хамтын ажиллагаа, эв нэгдэл, харилцан ойлголцол, бодлогын уялдаа холбоо юу юунаас илүү чухал байгааг дурдаж, цар тахлын эсрэг вакцин гаргах ажиллагаанд ХБНГУ тэргүүлэх эгнээнд оролцож байгаад талархал илэрхийлсэн юм.

Цөөн хүн амтай Монгол Улсын өргөн дэлгэр нутагт иргэд тархан суурьшсан байдаг нь энэхүү цар тахалтай тэмцэх, халдварын хүрээг хумихад нэг талаасаа давуу тал болж байгаа хэдий ч эрсдэлтэй нөхцөлд буй иргэд болон нийтийн эрүүл мэнд, хэв журмыг сахин хамгаалахын төлөө ажиллаж буй эмч, сувилагч, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын ажилтан, албан хаагчдын аюулгүй байдлыг юуны өмнө хангах нь чухал байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч захидалдаа онцлов.

Иймээс коронавируст халдварт өвчний эсрэг вакцин гарсан даруйд иргэд, эрсдэлтэй бүлгийн ажилтан, албан хаагчдад зориулан вакциныг худалдан авахад тусгайлан дэмжлэг үзүүлэхийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк Валтер Штайнмайераас хүслээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Dandaa guilga bas zeel avch vaccine avna geed bsan biz de naad uls chini medekhgui biosensor company medne shuu de uk gehed l neg company aas 30 say nuguu moderna gedeg company aas 5 sayiig zakhialaad avakhaar bolchihson manai manuukhainuud uls ornoos guij bdag naad uls oron ekhleed irgedee vaccine d hamruulna shuu de

    1 0 Хариу бичих
    • Ene bol guilag bish ymaa

      0 0
  2. Лу Болдыг герман тоох уу

    0 0 Хариу бичих
  3. Нэг ах руугаа бичихгүй

    1 0 Хариу бичих
    • БАС НЭГ АХ ШҮҮ ДЭЭ ! ЕВРОПООС ХАМГИЙН ӨРГӨН ХАРИЛЦААТАЙ НЬ ГЕРМАН .

      0 0