Сэлэнгэ аймагт 20 цэгт шинжилгээ авч байна

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Ш.Оргил, Батлан хамгаалахын сайд, Улсын Онцгой комиссын орлогч дарга, бригадын генерал Г.Сайханбаяр нар мэдээлэл өглөө. 

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Ш.Оргил "Аймгийн хэмжээнд нийт 264 иргэн тусгаарлалтад байгаа. Төмөр замын нийт 850 албан хаагчийг түргэвшилсэн оношлуураар шинжилгээнд хамруулаад байна. Сүхбаатар Алтанбулаг суманд нийт 7163 хүнийг шинжилгээнд хамруулсан.

Аймгийн хэмжээнд нийт 20 цэгт шинжилгээ авч байгаа аж. 

Түргэвчилсэн оношлуур нь урьдчилсан мэдээ бөгөөд эцсийн хариу биш гэдгийг иргэдэд анхаарууллаа. Тус аймагт гарсан халдвар дараах 2 шалтгаанаас голомтлон гарсан. Тус аймгийн Сүхбаатар хот бол төмөр замын байнгын хөдөлгөөнтэй бүс, өдөрт 15-20 тээврийн хэрэгсэл зорчиж байдаг. Тиймээс халдвар хатуу болон зөөлөн биетэээр гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Мөн ахуйн үйл ажиллагааны алдаанаас болоод, тээврийн жолооч, тээврийн хэрэгслийн халдвар хамгаалал алдагдаж халдвар гарсан нь тогтоогдсон. 

Эцэг эх нь Улаанбаатар хот болон бусад аймгийн хөл хорион орсон 10 өрхийн хүүхдийг хамгаалах байранд байрлуулж, хүнсээр хангасан.

Хүнс шатахууны хувьд аймгийн хэмжээнд 106 худалдааны төв, дэлгүүр хүнсний үйл ажиллагааг тусгайлсан горимоор хангаж байна. Хүнсний хомсдол үнийн хөөрөгдөл гэдгийг гаргахгүй ажиллах тал дээр анхаарч байна. Иргэдийн хэрэгцээт модны хэрэгцээг аймгийн төвийн Тулга захаас бүх сумдууд руу хаягаар нь хүргэж өгнө.

Нүүрсний тухайд Сэлэнгэ барилга компаниар дамжуулан айлуудад хүргэлттэй борлуулалт хийнэ. Түлээ нүүрсний үнэд ямар ч өөрчлөлт орохгүй. Иргэдийг жигд түлээ нүүрсээр хангах арга хэмжээг авна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)