Сүүлийн өдрүүдэд коронавирусний дэгдэлт газар авч байгаа ч Япон хэвийн амьдралдаа эргэн орж байна. Харин хүн бүгд амны хаалтнаас салахаа больж, энд тэндгүй ариултгалын бодис тавигдаж, байнгын хэрэглээ болгосноороо онцлогтой болжээ.
Саяхан нийтэлсэн 7-9 дүгээр сарын статистикийн мэдээ баяртай шуугиан тарилаа. Энэ оны гуравдугаар улиралд Японы дотоодын нийт бүтээгдэхүүн 21,4%-иар нэмэгдэв. Энэ нь сүүлийн 52 жилийн дотор эдийн засгийн хамгийн том өсөлт болжээ. Тус орны түүхэнд дэлхийн дайнаас хойших хамгийн том өсөлт гэж хэлж болно.
Хэрэв ДНБ-ний өсөлт 12 сарын турш ийм үзүүлэлтийг үзүүлсэн бол эдийн засаг нь 21,4%-иар өсөх байв. COVID-19 дэгдэлтийн эхэнд Японы эдийн засаг бусад орны адил унасан бөгөөд асар богинхон хугацаанд эргэн сэргэсэн нь энэ юм. Энэ он эхний 6 сарын үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8,7%-иар унасан юм. Өнөөдөр Японы ДНБ 2019 оны сүүлчийн хагас жилийн төвшины талаас арай илүү байдалд байна.
Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтээрээ дэлхийн дээд амжилтын эзэн нь Хятад болж байна. Хятадын эдийн засаг 4-6 дугаар сарын хооронд нэмэх үзүүлэлтэд орсон байна. Хоёр ба гуравдугаар улиралд Хятадын эдийн засаг өмнө оны мөн үеэс 15 хувиар нэмэгдсэн бөгөөд цар тахлын эхэн үеэр амссан хохиролоо нөхөж чаджээ.
Японыхоос илүү АНУ-ын эдийн засаг хурдан сэргэж, араас нь европын бүс явж байна.
Америк, Европын амжилт нь хувийн хэрэглээ өссөнтэй холбоотой бөгөөд иргэд нь япончуудаас илүү зүрх зоригтойгоор эхний найман сард дэлгүүр, ресторанаар үйлчлүүлжээ.
Гэхдээ тэдэнтэй Японыг харьцуулахад огт өөр дүр зураг гарна. Япон энх амгалангийн орон мэт л байна. Японд халдварын улмаас 1,9 мянган хүн үхжээ. 126 сая хүнтэй тус оронд 3272 хүн л энэ сарын 17-ны байдлаар эрчимт эмчилгээнд эмчлүүлж буй ажээ. Гэхдээ япончуудыг халдвар авсан хүний тоо тайвшруулаагүй. Учир нь хэдийгээр хамгийн бага халдвар тархсан ч гэлээ вирусний гурав дахь давалгаа эхэлж байна. Токиод дахин хамгаалалтын өндөр төвшний арга хэмжээ авахаар болжээ. Япончууд хувийн сахилга, дэг журмаа хангалттай сахиж буй учраас олон нийтийн баярын арга хэмжээ, кафе, ресторануудын цагийг хязгаарлах болсон нь хэрэглээ буурах нь мэдээж хэрэг. Гэсэн ч Японы экспорт Хятад, АНУ-д эрчимтэйгээр нэмэгдэж байна.