Оросын Су-35 сөнөөгч, бөмбөгдөгч онгоц америкийн алдарт стелс-сөнөөгч F-35 онгоцноос хоёр шатаар дээгүүр үнэлгээ авлаа.
Америкийн Military Watch хэвлэл Ойрхи Дорнодын орнуудын нисэх хүчинд ашиглаж байгаа ТОП-5 сөнөөгч онгоцыг нэрлэжээ. Жагсаалтын эхэнд Оросын олон талын зориулалттай сөнөөгч 4++ үеийн Су-35 бичигдлээ. MW хэвлэлийн мэргэжилтнүүд Су-35 онгоц нь нислэгийн шилдэг үзүүлэлтэйгээс гадна өндөр чадлын РЛС локатор, «агаар-агаар» ангиллын 300 км-ын тусгалтай Р-37М пуужин зэргийн хүчирхэг зэвсэглэлтэйг дурдаад ойрхи дорнодод төдийгүй Африкт шилдэг онгоц гэв. Су-35 онгоц Египтын зэвсэглэлд бий.
Чансааны хоёрт америкчууд өөрсдийн дөрөв дэх үеийн F-15 сөнөөгчийг шалгаруулав. Уг онгоц 45 жилийн өмнө бүтээгдсэн ба тэр цагаас хойш байнга сайжруулж иржээ. Саудын Арабын Нисэх хүчин зуу орчим F-15SA сөнөөгч-бөмбөгдөгчийг ашиглаж байна. Энэ онгоц нь олон зориулалттай байлдааны зэвсэг суурилуулсан давуу талтай бөгөөд байд өндөр тусгалтай цохилт өгдөг гэж мэргэжилтнүүд үнэлжээ.

Гуравт бичигдсэн тав дахь үеийн сөнөөгч-бөмбөгдөгч F-35А онгоцыг Израилийн нисэх хүчин ашиглаж байна. Үйлдвэрлэгч нь онгоцны үзүүлэлтийг санаатайгаар дээш гарган бичиж түүнийг рекламдаж байгаа ч онгоц үнэн хэрэгтээ, олон асуудалтай “түүхий” гэж шинжээчид хэлдэг. F-35 нь радио локацид баригдахгүй үзүүлэлтээс гадна олон тооны мэдрэгчээр тоноглогджээ. Гэхдээ хурд нь тааруу. Хурдлагчгүйгээр арай гэж дууны хурдад хүрэх бөгөөд удирдлагын компьютер нь олон дутагдалтай гэнэ.
Дөрөвт нь америкийн онгоц тээгчийн угтан сөнөөгч F-14 Tomcat бичигджээ. Энэ онгоцыг 15 жил орчим ашиглахгүй байгаа ч радар, зэвсэглэлийг нь сайжруулагдсан загварууд нь зэвсэглэлд байгаа.
Жагсаалтын тавдугаар байранд Европын «Тайфун» Транш-2 сөнөөгчийг шинжээчид бичжээ. Уг онгоц Саудын Арабын нисэх хүчинд ашиглагддаг. Уг чансааг гаргахдаа дээрх бүсэд ашиглаж буй онгоцыг оруулсангүй.