Толгой өвдөх таван шалтгаан

Нойрондоо муу байна уу? Эсвэл цаг агаар нөлөөлсөн үү? Толгойн өвдөлтийн цаана ямар шалтгаан нуугдаж байгааг ольё

# 1. Танд шингэн дутагдаж байна

Толгой өвдөх хамгийн түгээмэл шалтгаан бие махбодид шингэн дутагдсанаас үүдэлтэй. Шингэн дутагдсанаар цусны эргэлт багасаж, цусны даралт хэлбэлзэнэ. Улмаар ар дагзаар хүнд оргиж, бүх бие сульдан, ажил хийх ямар ч хүсэл сонирхолгүй болдог. Тиймээс шингэний түвшнээ байнга анхааралтай ажиглаж байгаарай. Ялангуяа дасгал хөдөлгөөн их хийсний дараа шингэний дутагдалд ордог гэдгийг мартаж болохгүй.

# 2. Та хөдөлгөөний дутагдалд ороогүй биз

Нэг байрлалд удаан суух нь бас л цусны эргэлтийг багасгаж, даралт хэлбэлзэх нөлөөтэй. Хөдөлгөөний дутагдал нь хүнийг улам ядрааж бухимдуулан, үр бүтээмжийг бууруулдаг.

# 3. Та халуун шүршүүр, ваннд хэт удаан суудаг уу

Толгойн өвдөлтөө халуун ууранд сууснаас үүдэлтэй гэж бодож үзсэн үү. Анагаах ухааны доктор Шон Тессоны хэлснээр хэт халуун ууранд удаан байх нь судас тэлэх уршигтай. Хэвийн температурт шилжихийн тулд бие махбодь ачаалал авч, тархинд илүү их цус илгээдэг байна. Урьдчилан сэргийлэх үүднээс халуун шүршүүрт байх хугацаагаа богиносгох эсвэл усны температурыг тохируулах хэрэгтэй. Усан эмчилгээний шүтэн бишрэгчид үүнийг эсэргүүцэж магадгүй л юм. Халуун усанд орох нь стрессээс үүдэлтэй толгой өвдөлтөд тустай гэдэг ч тархинд хүчилтөрөгч дутагдахад хүргэж болзошгүйг анхаараарай.

# 4. Та хөл хүнд болжээ

Толгой өвдөх нь жирэмслэлтийн үед элбэг тохиолдоно. Ирээдүйн ээжүүдийн 80% нь толгойн өвчнөөр шаналдаг. Яагаад ийм зүйл болдгийг тайлбарлая. Юм өргөх гэх мэт огцом хөдөлгөөн хийхэд зүрх шууд хариу үйлдэл үзүүлж тархинд илүү их цус шахдаг. Жирэмсэн тохиолдолд энэ нь ураг хэвийн бойжиход нөлөөлөх магадлалтай. Гэнэтийн огцом хөдөлгөөн адаглаад л нуруунд юм оруулах эрсдэл бийг сануулья.

# 5. Цусан дахь сахарын хэмжээг буурсан

Эрчим хүч үйлдвэрлэхийн тулд тархинд глюкоз хэрэгтэй. Хэрвээ дух хэсгээр эсвэл толгой тэр чигтээ хөндүүрлэж, судасны цохилт үл ялиг мэдрэгдэж байвал өөрийгөө нүүрс усаар цэнэглэх цаг болсны дохио. Гэхдээ амттаны тунгаа хэтрүүлэв ээ! Цусан дахь сахарын хэмжээгээ 2-3 цаг тутамд жимс ногоо зэрэг сайн нүүрс усаар нөхөх ёстой.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)