Цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд давхардсан тоогоор нийт 48 мянган объектод халдваргүйжүүлэлт хийжээ. Мөн нийтийн эзэмшлийн зам, хүүхдийн тоглоомын талбайд худалдаа, үйлдвэр үйлчилгээ, эрүүл мэнд, хүнсний үйлчилгээний байгууллагуудад эрүүл ахуйн хяналт шалгалт хийсэн байна. Үүнээс гадна нийтийн тээврийн болон хот хооронд зорчиж буй 99 мянган тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийжээ. Улмаар эрүүл ахуйн шаардлага хангаагүй 31 мянган тээврийн хэрэгслийг цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийлгэж, үйлчилгээнд гаргасан байна.