Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Л.Нарангэрэл "Дэлхийн 218 улс оронд коронавирус бүртгэгдэж, дэлхий даяар 55.9 сая хүн халдвар авч, 24 цагт 594 мянган хүн энэ өвчний халдвар авсан.
Манай орны хувьд коронавирусийн 555 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Өвчлөл Улаанбаатар хот болон таван аймагт багц хэлбэрээр гарч байна" гэв.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арваннэндүгээр сарын 19-нд нийтдээ 3625 хүнд шинжилгээ хийсэн. 3588 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
10 сарын 31-нд ирсэн энхийг сахиулагчдын 3 дахь давтан шинжилгээгээр нэг энхийг сахиулагчаас коронавирус илэрсэн.
Өчигдөр17:00 цагаас хойш 37 хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Улсын хэмжээнд өчигдөр 17:00 цагаас хойш
Улаанбаатарт 33
Сэлэнгэ аймагт 51
Орхон аймагт 13
Дархан-Уул аймагт 16
Дорноговь аймагт 6
Говьсүмбэр аймагт 1
Улаанбаатар хотод УБТЗ-ын харьяаны 4 хүн
Улаанбаатар болон орон нутгуудад гарсан халдварын тохиолдол нийтдээ 120 боллоо.

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 555, эдгэрсэн 335 байна.
ХӨСҮТ-д 213 хүн эмчлүүлж байгаагаас нь
хүнд-1
хүндэвтэр-32
хөнгөн 180 хүн байна. Нийтдээ 182 хүн ХӨСҮТ-д ажиглалтад байна.
Ямар нэгэн хэлбэрээр урд нь халдвар батлагдсан бүс нутаг, тэмцээн бусад үйл ажиллагаанд оролцсон хүмүүсээс илэрч байгаа учраас үүнд оролцсон иргэд шинжилгээ өгмөөр байна. Эмоци продакшны тоглолт үзсэн болон "Говь гурвсан сайхан" караокед орсон хүмүүс эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй байна. 119, 80086829 утсаар зөвлөгөө авахыг иргэддээ уриалж байна.
Хөл хорионы дэглэм барьснаар халдварын тархалтыг 55 хувиар бууруулдаг гэсэн мэдээлэл байна. Манайх хөл хорионы дэглэмээ сайтар мөрдвөл халдвар тархах байдлыг 70-80 хувь бууруулна" гэв.
