Өнөөдрөөс хүүхдийн мөнгийг олгож эхэлсэн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. Улсын хэмжээнд энэ сарын байдлаар нийт нэг сая 199 мянга 570 хүүхдэд 119.5 тэрбум төгрөг олгоно.
Хүүхдийн мөнгийг дансанд шилжүүлэх бөгөөд иргэд гэрээсээ гарах шаардлагагүй. Хэрэв банкинд өөрийн биеэр очиж үйлчлүүлдэг бол Ковид-19 цар тахлын үед банк оролгүй харилцдаг банктайгаа утсаар холбогдож ебанк болон картын үйлчилгээг сонгохыг зөвлөлөө.