Хөгжмийн хайлтын Shazam аппликейшн өөрийн хувилбараар бүх цаг үеийн шилдэг дуунуудын чансааг гаргажээ. Тодруулбал, Топ-100 дууны жагсаалт мягмар гарагт music.apple.com сайтад нийтлэгджээ. Энэ жагсаалтыг Австралийн дуучин эмэгтэй Tones and I дуулсан "Dance Monkey" дуу тэргүүлсэн байна. Энэ трекийг сервер ашиглагчид аппликейшны тусламжтайгаар мэдэж авахын тулд уг дууг 2019 онд байрлуулснаас хойш 36,6 сая удаа хайлт хийн үзжээ.
Немец дуучин Робин Шульц ба Lilly Wood & the Prick Prayer in франц хамтлагийн хамт дуулсан дуу хоёрт орсон бол Британийн дуучин Passenger "Let her go" дуу гуравт оржээ.
Эхний таван лидерийг Шведын дуучин Avicii-н "Wake me up" дуу, Major Lazer хамтлагийн "Lean on" дуу удаалжээ.
Жагсаалтын топ-15-д Эд Шираны гурван дуу: Thinking Out Loud (зургаад), Shape of You (11-д), Perfect (13-т) оржээ.