Нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22 жолоочийг илрүүлжээ

2020.11.16-20-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 253 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 152 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна. Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр Архангай аймаг Өгийн нуур сум Орхон багийн нутаг  дэвсгэрт шороон замд Мустанг-5 маркийн улсын дугааргүй Б жолоочтой мотоцикл онхолдож, жолооч, 62 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирчээ.           

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22 жолооч, орон нутагт 13 жолоочийг тус тус илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Иргэд жолооч та бүхэн цар тахлын хорио цээрийн үед замын хөдөлгөөнд аль болох оролцохгүй байж, гэрээсээ гарахгүй гэртээ байж, халдвараас урьдчилан сэргийлж амны хаалтаа тогтмол зүүж, гараа угааж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)