Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж ШӨХТГ-т гаргасан хүсэлтийг үндэслэн Г.Амардэлгэрийг тус аймаг дахь улсын байцаагчийн эрх олголоо. Өмнө нь Эрдэнэт, Дархан, Баянхонгор аймагт улсын байцаагчийн эрх олгосон бөгөөд ШӨХТГ-ын улсын байцаагчтай болсон дөрөв дэх аймаг нь Өвөрхангай болж байна. Ингэснээр тус аймагт үнэ, зохиомол хомсдолын асуудалд хяналт тавьж ажиллах эрх бүхий албан тушаалтан, албан хаагчтай боллоо.