Европын хөлбөмбөгийн шилдэг лигүүдийн нэг болох Испанийн Ла Лигийн тоглолтуудыг “SPS” телевиз дамжуулан хүргэхээр албан ёсны эрхийг авчээ.
Спортын төрөлжсөн тус телевиз 11-р сарын 21-нээс эхлэн долоо хоног бүр таван тоглолт шууд дамжуулан хүргэх юм байна.
Хөлбөмбөг сонирхогчид өмнө нь өөрсдийн эх орондоо дэлхийн шилдэг лигүүдээс ЕХБХ-ны Аваргуудын Лиг, Европа Лиг, Английн Премьер Лиг, Италийн Сери А, Германы Бундеслигийн тоглолтуудыг хүлээн авч байсан бол Испанийн Ла Лиг Монголд цоо шинэхэн контэнт юм.
Дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг хамгийн олон буюу зургаан удаа хүртсэн Аргентины хөлбөмбөгчин Лионель Мессигээр ахлуулсан “Барселона”, Аваргуудын Лигийн хамгийн олон цомтой “Реал Мадрид” багуудын үнэнч фанатуудын хувьд энэ нь хөл хорионы үеийн сайхан мэдээ болох нь гарцаагүй.