“SpaceX” компанийн жолоодлогот хөлөг "Crew Dragon” олон улсын сансрын станцад амжилттай хүрлээ. Ням гарагт АНУ-ын зүүн эргийн Канавералын хошууны сансрын буудлаас хөөрсөн багийн бүрэлдэхүүнд Америкийн сансрын нисэгч Майкл Хопкинс, Виктор Гловер, Шэннон Уокер, мөн Японы сансар судлалын JAXA агентлагийн нисэгч Соити Ногути нар багтжээ. Хөлгийн баг тойрог замд зургаан сарыг өнгөрүүлнэ.