УОК, Засгийн газрын шийдвэр, Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэл болон улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбоотойгоор нийслэл доторх хөдөлгөөний хязгаарлалтыг шөнийн 01:00 цагаас хэрэгжүүлж ажиллаж байна. Өнөөдрийн хувьд энгийн иргэд болон хуулийн этгээд, байгууллагуудын  авто машин хөдөлгөөнд оролцох нь бүрэн хориотой. Мөн явганаар хөдөлгөөнд оролцохыг бүрэн хязгаарлах шаардлага тавьж ажиллаж байна.