Эво Моралес нутагтаа эргэн ирлээ. Боливийн уугуул иргэдээс сонгогдсон анхны Ерөнхийлөгч өнгөрсөн онд улс төрийн хямралын улмаас гадаадад дүрвэн гарсан юм. Даваа гарагт түүнийг Аргентинтай залгаа хилээр орж ирэхэд олон мянган дэмжигчид нь тосон угтжээ.
Эво Моралесийн Засгийн газарт Эдийн засгийн сайдаар ажиллаж байсан Луис Арсе Боливийн Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа тэрээр нутагтаа эргэн ирэх боломжтой болсон ажээ.