Микробиологичид болон даавууны мэргэжилтнүүд коронавирусээс хамгийн сайн хамгаалдаг хувцсыг тодорхойлсон байна. Даавуунд вирус шигдэх боломж эдийн гадаргуу, нэхээсээс хамаардаг аж. Тиймээс атлас, сатин, твид материал нягт хийцтэй учир вирусээс сэргийлэх боломжтой аж. Харин сийрэг нэхээстэй, сүлжмэл хувцсыг цар тахлын үед өмсөхгүй байхыг зөвлөжээ. Түүнчлэн үслэг болон хилэн, зөөлөн синтетик материал вирус хадгалах боломжтой учир байнга цэвэрлэх шаардлагатай болохыг мэргэжилтнүүд зөвлөсөн байна. Мөн товч, цахилгаан, шигтгээ зэрэг дээр вирус тогтох эрсдэлтэй аж.