Үндэстний ТОЙМ сэтгүүл энэ дугаараа “Eagle news” телевизийн 25 жилийн ойд зориуллаа.

Энэ дугаарын “Зүг чиг” буланд “Eagle news” телевизэд өдгөө ажиллаж буй сэтгүүлчид асуудал хөндсөн нийтлэл, сурвалжилгуудаа нийтлэв. Түүнчлэн Ийглийн 25 жилийн түүхийг хүүрнэх “TоймLine”, телевизийн мэдээ хэрхэн бүтдэг тухай сурвалжилгыг шинэ дугаараас уншиж болно.

“Eagle news” телевизийн бүтээсэн хийгээд бүтээх түүх бол Монголын чөлөөт сэтгүүл зүйн нэгэн тулгуур багана юм. Энэ телевизэд ажиллаж, хараат бус хэвлэл мэдээллийн төлөө зүрх сэтгэл, авьяас чадвар, мэдлэг боловсролоо зориулсан сэтгүүлч, инженер техникийн ажилтан, уран бүтээлч, ажилчдын тухай яривал сэтгүүлийн нэг дугаар биш тусдаа ном бичиж, цуврал баримтат кино хийх хэрэгтэй болно. Тийм ч учраас бид энэ дугаартаа үе үеийн “Ийгл”-чүүд, үе үеийн бүргэдүүдийн Монголын сэтгүүл зүйд түүчээлэн авч ирж, төлөвшүүлэн хөгжүүлсэн хандлага, өөрчлөлт, дэвшлийг онцолсон болно.