АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль өрсөлдөөнтэй үргэлжилж байна. Зарим мужуудад сонгуулийн санал тооллогыг зогсоохыг шаардсан жагсаал болж байгаа бол эсрэгээрээ олон хотод  бүх саналыг тоолохыг шаардсан иргэд цуглаж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч болохын тулд 270 төлөөлөгчийн санал авах ёстойгоос Ж.Байден 264, Д.Трамп 214 саналтай байгаа юм. Одоогоор Невада, Пеннсилвани, Хойд Каролина, Жоржиа, Аляска мужуудад санал тооллого үргэлжилж байна.