Манай улсын иргэн Ө гэгч ОХУ-д саатуулагдаж байна. Тодруулбал, тэрээр дүүгийнхээ гадаад паспортыг ашиглан удаа дараа хил зөрчиж байсныг ОХУ-ын хилийн албаныхан илрүүлжээ. Ө гэгч нь ОХУ манай улстай харилцан визгүй зорчдог болсноос хойш буюу 2015-2016 оны хооронд дүү Ц-гийнхээ Е серийн гадаад паспортыг ашиглан хойд хөрш рүү 11 гарсан нь шалгалтаар тогтоогджээ.
Зөрчил гаргасан Ө нь 2015 оны гуравдугаар сард өөрийнхөө паспортоор ОХУ руу ороод тус улсад байх хугацаагаа гурав хоног хэтрүүлсэн байна. Тиймээс тус улсын хууль хяналтын байгууллагынхан түүнийг гурван жил Орост орж ирэхгүй байх тамга дарж буцаажээ. Улмаар тэрээр дүүгийнхээ гадаад паспортыг өнгөрсөн наймдугаар сараас хойш ашиглан хил зөрчих болсон байна.