МУГЖ, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар уран бүтээлийн тоглолтоо хийхээр болжээ. Тэрбээр “Би Монгол” нэртэй тоглолтоо энэ сарын 26, 27,28-нд The Coporate Convantion Center-т зохион байгуулах аж. Уг тоглолтыг Ази, Америк, Европын орнуудад тоглохоор төлөвлөж байсан ч хөл хорионы улмаас эх орныхоо үзэгчдэдээ хүргэхээр болсон байна.