
Шинээр бүрэлдсэн нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид анхдугаар хуралдаанаа хийлээ. Анхдугаар хуралдаанаар НИТХ дахь намын бүлгүүдийг байгуулж, ИТХ-ын даргыг томилохын зэрэгцээ нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн ИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг томилсон бол нийслэлийн Засаг даргад Д.Сумъяабазарыг нэр дэвшүүлэв.















