"Aerial Photographer" шалгаруулалтад дэлхийн 65 орны мянга гаруй гэрэл зурагчин дрон, нисдэг тэрэг, онгоцны цонхоор авсан зургаа ирүүлжээ. Энэ жилийн дээд шагналыг Бельгийн зурагчин Себастиан Наги хүртлээ. Тэрээр Грекийн Санторини арлын зочид буудлыг зураглажээ.