Орон нутгийн сонгуулиар 62 тойргийн нэр дэвшигчийн санал тэнцэж, нэмэлт санал хураалт явуулахаар болсон билээ.  Тодруулбал, аймгийн нэг, дүүргийн нэг, сумын 60 нийт 62 тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн саналын тоо тэнцсэн юм.  Улмаар нэмэлт санал хураалтыг энэ сарын 25 буюу ирэх ням гарагт явуулахаар болжээ.

Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй,  сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож, саналаа өгөх юм. Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн тойргийн санал хураалтын дүнг гаргах аж.