Ипотекийн зээлийг зургаан хувиар олгох болсонтой холбоотойгоор Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд өөрчлөлт оруулжээ. Энэхүү журмыг аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэхүү шинэ журам шинээр зээлдэгчдэд үйлчлэх бөгөөд энэ сарын 1-нээс өмнө найман хувийн зээлээр орон сууц худалдан авсан хүмүүст хамаарахгүй. Харин найман хувийн зээлээ төлж дууссаны дараа зургаан хувийн хүүтэй зээл авах боломжтой.
Журамд оруулсан өөрчлөлтийг танилцуулъя.
- Үндсэн зээлдэгч нь хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх.
- Амины орон сууцын ангилалд нийслэлд байрших амины орон сууцыг нэмж журамд өөрчлөлт оруулсан.
- Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 25 хувиас доошгүй хувийг орон нутагт орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгох.
- Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 15 хувиас доошгүй хувийг төрийн албан хаагчид олгох.
- Монголбанкны эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох ипотекийн зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс дээшгүй байх гэсэн заалтуудыг тусгаж өгсөн байна.
аж.
