Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардернийн Хөдөлмөрийн нам тус улсын бүх нийтийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан талаар ВВС агентлаг мэдээллээ.

Тодруулбал, бүх нийтийн сонгуулийн ихэнх саналын хуудсыг тоолж үзэхэд хатагтай Ардернийн Хөдөлмөрийн нам 49 хувийн санал авч, парламентын олонх болох төлөвтэй байгаа аж.

Сөрөг хүчний төвийн баруун төвийн Үндэсний нам одоогоор 27 хувьтай байгаа бөгөөд бямба гаригт явуулсан санал асуулгад ялагдлаа хүлээн зөвшөөрсөн талаар мэдээлжээ

Уг санал хураалт өнгөрсөн есдүгээр сард болох байсан боловч Ковид-19-ийн дэгдэлт дахин гарснаас болж нэг сараар хойшлогдон ийнхүү боллоо.

Санал хураалт орон нутгийн цагаар баасан гаригийн 09:00 цагаас эхлэн 19:00 цагт хаагджээ.

Сонгуулийн хорооны мэдээлснээр Хөдөлмөрийн нам 49 хувь, Үндэсний нам 27 хувь, АСТ Шинэ Зеланд, Ногоон нам найман хувийн санал авсан байна.

Хатагтай Ардерн ялалтын дараа дэмжигчдэдээ хандан "Шинэ Зеландчууд Хөдөлмөрийн намд бараг 50 жилийн хугацаанд хамгийн их дэмжлэг үзүүлсэн гэдгээ харууллаа. Бид та бүхний дэмжлэгийг энгийн зүйл гэж үзэхгүй. Мөн бид Шинэ Зеланд хүн бүрт хүрсэн нам болно гэдгээ амлаж чадна" хэмээжээ.

Харин Үндэсний намын дарга Жудит Коллинз хатагтай Ардернд баяр хүргэж, манай нам хүчтэй сөрөг хүчин болно гэж амласан байна. Мөн тэрээр гурван жил нүд ирмэхийн зуур өнгөрөх болно. Бид буцаж ирнэ" гэжээ.