Хуучин хувцас, гутал тушаах дөрвөн цэг байгуулжээ

Цугласан хувцас, хэрэглэлийг зорилтот бүлгийн иргэдэд тараана

Хан-Уул дүүргийн дөрвөн хотхоны гадна байрлуулсан хуучин хувцасны бүхээгт иргэд хэрэглэхгүй болсон эд зүйлсээ тушаах боломжтой болжээ. Ингэснээр дүүргийн тохижилт үйлчилгээний газраас хувцасыг ачиж зорилтот бүлгийн иргэдэд хандвилах юм.

Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний төвөөс санаачлан хуучин хувцас авах дөрвөн цэг байгуулсан бөгөөд өнгөрсөн тавдугаар сараас хойш нийт 800 гаруй хувцас, хэрэглэлийг хорооны нийгмийн ажилтанаар дамжуулан зорилтот бүлгийн айлуудад тараажээ.  

Иргэд хуучин хувцас хэрэглэлээ угааж цэвэрлэн хувцас цуглуулах хайрцагнд хийж байгаа нь зорилтот бүлгийн иргэдэд шууд хүлээлгэн өгөх боломжийг олгож байна. Угааж цэвэрлээгүй хувцас хэрэгсэл гарч ирвэл хамтран ажиллаж байгаа хими цэвэрлэгээгээр цэвэрлүүлж байгаа гэдгийг хэлж байлаа. Иргэд хуучин хувцасаа хаяж чадахгүй, хэрэгтэй хүнд нь өгөхийг хүсдэг ч хаана өгөхөө мэддэггүй. Иймээс нэгдсэн цэгтэй болж байгаад саашайлтай хандаж байлаа.

Хуучин хувцасны бүхээгийг зайсангийн KFC-ийн ард, River Garden хотхон, Japan Town, Хүннү 2222 хотхон зэрэг дөрвөн газарт байрлуулсан байна. Хувцас хэрэглэлээ хаана тушаахаа мэдэхгүй байгаа иргэд эдгээр цэгүүдэд тушааж хэрэгтэй нэгэнд нь өгөх боломжтой. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. СБД т хотын төвөөр байршуулж өгөөрэй.

    1 0 Хариу бичих
  2. Bayanzurh duuregt bairluulbal zgr l bna

    0 0 Хариу бичих
    • Хуучин биш багадсан хувцас байгаад байдаг.

      0 0
  3. busad duuregt bairluulaarai.

    2 0 Хариу бичих
  4. Өшөө олон газар байрлуул. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо бвал сайн б.а.

    0 0 Хариу бичих