Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд:

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх боловч, 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн төв хэсгээр, 21-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2020 оны 10 дугаар сарын 19-нөөс 10 дугаар сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар, 21-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. 21-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.