Энэтхэгт кино театруудыг нээлээ

Ковид-19-ийн цар тахлын улмаас  долоон сар үүдээ бариад байсан Энэтхэгийн кино театрууд дахин нээгджээ. "Мультиплекс сүлжээ Inox”-ийн гүйцэтгэх захирал Алок Тандон өнгөрсөн сард BBC агентлагийнханд хэлэхдээ “Цар тахлын үед кино театрууд бүх ачааг үүрсэн. Бид хамгийн түрүүнд үйл ажиллагаагаа зогсоож, хамгийн сүүлд нээгдэх болно" хэмээн ярьж байсан юм. Энэтхэгт халдвар бүртгэгдсэнээс хойш тус улсын засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн гуравдугаар сард 10 мянган орчим кино театрууд хаагджээ.

Энэтхэг улс коронавирусийн халдвар авсан тохиолдлоороо дэлхийд хоёрдугаарт бичигдсэн хэдий ч ийнхүү кино театруудаа нээсэн байна.

Өнгөрсөн пүрэв гаригт хэд хэдэн муж улсын кино театрууд үйлчлүүлэгчдээ угтаж авсан.  

Гэхдээ кино театруудад халдваргүйтгэл байнга хийн үзэгчдийн суудлыг 50 хувиар хязгаарлаж, хүн хоорондын зайг чанд мөрдүүлэх юм байна. Түүнчлэн попкорныг хүртэл хэт ягаан туяагаар найман минутын турш ариутгана гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)