ЭМЯ: 335 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 335 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол 320 байна. Үүнээс 311 нь эдгэрсэн нь 97 хувийн эдгэрэлттэй байна.  Эдгэрсэн хүмүүсийн долоо нь сувилалд, долоо нь гэрийн ажиглалтад 311 хүний ажиглалт тандалт бүрэн дууссан.

ХӨСҮТ-д есөн хүн эмчлэгдэж байгаагийн биеийн байдлыг үнэлбэл долоо нь хөнгөн, хоёр нь хүндэвтэр байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)