Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийг цуцалжээ

Аравдугаар сард АНУ руу үйлдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь тодорхойгүй байсан. Тэгвэл өнөөдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгт АНУ-аас буцах хүсэлтэй иргэдээс хамрагдсан мөн аравдугаар сард нутаг буцах боломжтойгоо мэдэгдсэн 46 иргэн байгаа учраас Сиатлын нислэгийг цуцалжээ. Харин түүний оронд аравдугаар сарын 28-нд Токио руу дахин нэг нислэг үйлдэхээр болсон байна.

Токио руу нислэг үйлдэх болсон шалтгаан нь аравдугаар сарын 1-нээс Япон улсаас Монголд суугаа Элчин сайдын яамнаас тус улсад байнгын оршин суух зөвшөөрөлтэй буюу тус улсад хөдөлмөр эрхэлдэг иргэд болон оюутнуудад виз олгож эхэлсэнтэй холбоотой ажээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)