Дэлхийн аз жаргалын түвшинг хэмжив

Дэлхийн хамгийн аз жаргалтай орнуудын 2020 оны жагсаалтыг гаргахад Саудын Араб улс Хятад, Нидерландын дараа гуравдугаарт бичигджээ. Санал асуулгыг Францын судалгааны Ipsos компаниас 27 оронд явуулан аз жаргалын түвшинг нь хэмжсэн тухай хэмээн "Аль-Арабия" телевиз дамжуулав.

Хятад болон Нидерландын иргэдийн ойролцоогоор арван хүний ес нь  өөрсдийгөө маш их эсвэл ер нь аз жаргалтай гэж хариулсан байна. Бас ийм хариултыг саудчуудын 10 хүний найм нь хэлжээ. Франц, Канад, Австрали, Их Британи, Швед, Герман, Бельги эхний аравт багтлаа. Дэлхийн нэгдүгээр эдийн засаг, цэргийн хүчирхэг гүрэн АНУ-ын иргэдийн 10 хүний долоо нь ”аз  жаргалтай” гэж хариулсан байв.

Аз жаргалын түвшин хамгийн доогуур орнуудын тоонд Испани, Чили, Перу оржээ. Ойрхи Дорнодын орнуудаас Саудын Арабаас гадна Туркийг уг асуулгад  хамруулсан бөгөөд туркчууд аз жаргалын түвшнээр 17-р байранд оров. 

Улс тус бүрийн 1000 хүнийг хамруулсан санал асуулгыг долоодугаар сарын сарын сүүлч, наймдугаар сарын эхээр онлайн хэлбэрээр явагдсан байв.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. УГ НЬ МАНАЙХАН ЧИНЬ ЭНЭ ХОЁР СОНГУУЛИЙН ДҮНГЭЭРЭЭ ДЭЭГҮҮР ОРОХООР БАЙГАА БИЗ ДЭЭ ТЭР ФРАНЦЫН СУДАЛГАА ЯВУУЛСАН ХАР МАШИН АСУУДАЛТАЙ

    1 0 Хариу бичих