Шадар сайд Я.Содбаатар “Зургаан аймгийн 75 суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Баянхонгор аймаг маш их эрсдэлтэй гэсэн үнэлгээ гарсан. Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь аймаг их эрсдэлтэй байна. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой хэд хэдэн шийдвэрүүдийг гаргасан.
Тухайлбал, мах бэлтгэлтэй холбоотой тодорхой шийдвэр гаргасан. Өвөлжилт хүндэрсэн аймгуудад жиндээ хүрэхгүй байгаа бог малыг дулааны аргаар боловсруулж, экспортолно. Мах бэлтгэх аж ахуйн нэгжийг дэмжих, зээлийн хүүг уртасгах чиглэлээр ажиллаж байна. Отрын нүүдэл зураглалыг гаргаж, тодорхой арга хэмжээ авч байна. Аймаг, сумын Засаг дарга нартай бодлогын гэрээ байгуулж, өвөлжилт хүндэрч байгаа аймгуудын малчдын хөөж туухгүй байх асуудлыг шийдвэрлэнэ” гэлээ.