"Автомашиныг тэгш, сондгой өдрөөр хөдөлгөөнд оролцуулах асуудлыг судалж байгаа"

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2021 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин түгжрэлийг бууруулах ямар ажил хийхээр төлөвлөж байгааг тодруулав.

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Түгжрэлийг бууруулах чиглэлээр 4-5 асуудалд анхаарах шаардлагатай. Нэгдүгээрт, нийтийн тээврийн парк шинэчлэлт хийх. Машинаар явсан нь дээр үү, эргэлт хурдантай нийтийн тээврээр явах нь зөв үү гэдгийг иргэдэд мэдрүүлэх явдал. Хоёрдугаарт,  нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх ажил байна. Гуравдугаарт, авто зам, төмөр замыг ижил бус түвшинд огтлолцохоор хуульчилж байгаа. Дөрөвдүгээрт, сургуулийн автобусыг нэмэгдүүлнэ. Алсдаа их, дээд сургуулийг хотоос гаргах асуудал яригдаж байгаа.

Тэгш, сондгой өдрөөр дугаарын хязгаарлалт оруулах талаар их ярьж байна. Энэ бол хамгийн амар шийдэл боловч алсдаа түгжрэлийн түвшин өнөөдрийнхтэй адил түвшинд хүрэх вий гэсэн болгоомжлол бий. Тиймээс нийслэлтэй хамтарч судалгаа хийж байна. Ойрын хугацаанд эдгээр асуудлыг Засгийн газарт танилцуулна.

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд тодорхой хэмжээний мөнгөн дүн тавигдсан” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Судлаад бай судлаад бай 15 аас доошгүй жил судлаад эцэст нь зөмын хөдөлгөөнийг бууруулах чиглэлийн томоохон хэмжээний яам байгуулах байх.

    0 0 Хариу бичих
  2. Tumur zamaa hos bolgood reilbus

    0 0 Хариу бичих
    • Samsung-tai hamtarch bogd uulaa toiruulj hot duurgiin galt tereg

      0 0