Уулын Карабахт Сирийн 52 дайчин амь үрэгджээ

Уулын Карабахын мөргөлдөөний бүсэд Сирийн хөлсний 52 дайчин амь үрэгдсэн тухай Washington Post  сонин мэдээллээ. Сири дайчдыг Туркийн дэмжлэгтэй цэргийн бүтцийнхэн Армений эсрэг тулалдуулахаар хөлслөн авсан ажээ.

Харин сири дайчдыг хөлслөн авсан гэдгийг Азербайжан үл зөвшөөрч байгаа. Сонины материалд өгүүлснээр, амь үрэгдсэн хоёр дайчны гэр бүлийн мэдүүлгээр бол тэднийг Туркийн журамт цэргийнхэн хөлслөн цалинжуулсан бөгөөд Өмнөд Гүржээр дамжин Азербайжанд ирсэн гэнэ. Амь үрэгдэгчдийн цогцсыг аравдугаар сарын эхээр дамжуулан өгсөн гэж сонинд өгүүлжээ. Үүний өмнө The Wall Street Journal сонин Уулын Карабахт хэдэн зуун сири дайчдыг илгээсэн төдийгүй мөргөлдөөний бүсэд  өөр олон хүн очиход бэлэн гэж мэдээлж байв. Туркээс Азербайжаны нутагт 300 дайчид оруулсан тухай Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон аравдугаар сарын эхээр мэдэгдсэнийг Ильхам Алиев эрс үгүйсгэн Францаасуучлалт гуйхыг шаардсан юм.

Энэ асуудлаар Оросын Ерөнхийлөгч Владимир Путин аравдугаар сарын 14-нд  Туркийн Ерөнхийлөгчтэй ярилцахад Эрдоган Сирийн дайчдад “гэртээ хийх ажил хангалттай” гээд Турк Бакуг дэмжиж байгаа ч  хөлсний дайчдыг илгээгээгүй гэж байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)