Өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлд транзит нислэгээр 260 зорчигч ирнэ

Улсын Онцгой комиссын шийдвэрээр энэ сард нийт 16 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн.

Энэ дагуу өнөөдрийн байдлаар 8 удаагийн нислэг үйлдэж, 1560 иргэнээ татан аваад байна.

Хуваарийн дагуу энэ сарын 16-нд буюу өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлд транзит нислэг үйлдэнэ. Уг нислэгээр 260 иргэн эх орондоо ирнэ. Транзит нислэгээр ирэх иргэдийг ХӨСҮТ, Сүнжин Гранд, Хабу, Зүчи зочид буудалд тусгаарлах аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)