Хотын шинэ дарга хэн бэ?

Сүүлийн нэг сарын турш үргэлжилсэн орон нутгийн сонгуулийн урьдчилсан дүн гарлаа. УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан МАН энэ удаад ч ялалтаа “бараг” бататгалаа. Бараг гэсний учир нь нэг дүүрэгт бас зарим аймагт АН-ынхан ялалт байгуулсан ч улсын хэмжээнд эрх баригчид олонх болжээ.

Эдгээрээс хамгийн анхаарал татаж буй өрсөлдөөн бол НИТХ-ын сонгууль. Ирэх дөрвөн жил нийслэлийн иргэдийн өмнө тулгамдаад буй түгжрэл, агаарын бохирдлыг шийдэх газар нь НИТХ. Иймээс НИТХ-ын сонгуульд өрсөлдсөн МАН, АН, МАХН, ХҮН зэрэг улс төрийн хүчнүүд энэ чиглэлд анхаарлаа хандуулж амлалтаа өгсөн. Тэгвэл сонгуулийн үр дүнд өнгөрсөн дөрвөн жил НИТХ-д олонхийг бүрдүүлсэн МАН энэ удаа ч дахин ялалт байгуулах нь урьдчилсан дүнгээр тодорхой болж байна. Өөрөөр хэлбэл МАН-ын нийслэлд дэвшүүлсэн хөтөлбөр иргэдийн олонхийн дэмжлэгийг хүлээжээ. Тэд нийслэлийн хамгийн тулгамдсан асуудал болох түгжрэлийг шийдэх чиглэлд ямар амлалт өгч байсныг эргэн харцгаая.

Тэд юу амлав?

МАН энэ удаагийн орон нутгийн сонгуульд 231 заалт бүхий мөрийн хөтөлбөр дэвшүүлжээ. Дүүрэг бүр тусдаа гаргасан мөрийн хөтөлбөрийг нийлүүлвэл давхардсан тоогоор 1000 хол давах амлалтыг өгсөн байна. 

МАН-ын мөрийн хөтөлбөрийн Хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн хот хэмээх бүлгийн нэгдүгээр шийдэлд, “Хотын дэд бүтэц, эрчим хүч, авто замын томоохон төслийн үйл ажиллагааг эрчимжүүлж, Шинэ Зуунмод хот, Майдар хот байгуулалтын ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ” гэсэн амлалт байна. Энэхүү шийдэл дотор шинэ дагуул хотуудыг байгуулах томоохон төслүүдийг нэр заан тусгасан байх бөгөөд хэрэгжих хугацааг нь “үе шаттай хэрэгжүүлнэ” хэмээх алдарт гурван үгээр тодорхойлсон байна.

Харин “Шийдэл 1” хэсгийн 10 дугаарт буй “Хотын бүсчлэлийн дүрмийг батлуулан мөрдүүлж бүс тус бүрд нийцсэн газар ашиглалт, барилгажилтын тусгай бодлого хэрэгжүүлнэ” гэсэн амлалт нь Улаанбаатарын замын хөдөлгөөний ачаалал хуваарилалтад нөлөө үзүүлэхүйц шийдэл байж болох юм.

Мөрийн хөтөлбөрийн Хотын сайн засаглал хэсгийн 56 дугаарт буй “Улаанбаатар хотын газарзүйн нэгдсэн системд тулгуурласан хаягжилтын нэгдсэн сан бүрдүүлж, иргэд, байгууллагын хэрэглээнд нэвтрүүлнэ”, 57 дугаарт буй “Орон зайн мэдээллийн дэд бүтцийг хөгжүүлж, нийслэлийн шийдвэр гаргах бүх түвшинд ашиглах ажлыг авч хэрэгжүүлнэ”, 60 дугаарт буй “Нийслэл дүүргийн төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүргийн давхардлыг арилгана” гэсэн амлалт нь хэрэв хэрэгжвэл түгжрэл бууруулахад тодорхой нөлөө үзүүлэх шийдэл байж болох боломжтой.

МАН-ын мөрийн хөтөлбөрт “Түгжрэлгүй хот” гэсэн тусдаа бүлэг байна. Энэ бүлэг нь хоёр багц шийдлийг иргэдэд санал болгожээ. Эхнийх нь болох, “Олон төрөлт, орчин үеийн ухаалаг тээврийн сүлжээг бий болгоно” гэсэн шийдлийн дотор 9 арга замыг тодорхойлсон байна. Тэдгээр нь,

-Автобусны парк шинэчлэлт,

-BRT систем зэрэг багтаамж ихтэй зорчигч тээврийн төрлийг нэвтрүүлэх

-Агаарын дүүжин замын төсөл

-Таван шараас Офицеруудын ордон хүртэлх соронзон тээврийг эхлүүлэх

-Сургууль хүүхдийг тээвэрлэх шинэ менежмент

-Такси тээврийг хөгжүүлэх хөтөлбөр

-Шинэ хотуудыг холбосон нийтийн тээвэр

-Дамжин суух нэгдсэн терминал, зогсоолууд барих

-Цахилгаан болон хийн тээврийн хэрэгслийн цэнэглэх сүлжээг өргөтгөх гэсэн амлалтууд байна.

МАН-ын санал болгож буй удаах багц шийдэл нь, “Гудамж замын даац, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлнэ”. Энэ хэсэгт эрх баригчид мөн 9 ажил хийхээр амалжээ. Тэдгээр нь,

-Хотын авто замын мастер төлөвлөгөө батлах

-Автозамын сүлжээг өргөтгөж, шинэ суурьшлын бүс, гэр хороололд гудамж, зам өргөтгөж, сайжруулах

-Одоогийн хатуу хучилттай замаа сайжруулж өргөтгөх

-Нягтшил ихтэй байршилд явган хүний гүүрэн болон нүхэн гарц байгуулах

-Давхар зогсоолын тоог нэмэх

-Замын дээгүүрх  гүүрэн гарцыг нэмэх

-Авто терминалын үйлчилгээг нэвтрүүлэх

-Ачаа тээвэр, түгээлтийн үйлчилгээнд шөнийн менежмент нэвтрүүлэх

-Дугуйн замын сүлжээ болгож, зогсоолыг өргөжүүлэх гэсэн амлалтууд байна.

Дээрх 18 амлалт бол нийслэлийн одоогийн эрх баригчид хэрэв дахин ялалт байгуулвал түгжрэл бууруулах талаар хийх ажлын амлалт.

Ямартай ч МАН-ын мөрийн хөтөлбөрийг самнаад харахад түгжрэл бууруулах үр дүнг авчрах боломжтой 25 шийдлийг санал болгосон байна. Эрх баригчид гэдэг утгаараа үндэслэлтэй, баялаг амлалтууд байгаа ч, биелэгдэх тодорхой хугацаа, хамрах хүрээг заагаагүй байгааг хэрсүү уншигчид анзаарна биз ээ. Үүнээс гадна нийслэлд сүүлийн 10 гаруй жилийн турш яригдаж буй “ring road” буюу “тойрог зам”-ын асуудлыг МАН мөрийн хөтөлбөртөө мөн тусгаснаараа бусад намуудаас ялгарч байна.

Хэн нийслэлийг удирдах вэ?

Өнгөрсөн дөрвөн жилд Нийслэлийн засаг дарга гурвыг сольсон боловч МАН-д нийслэлчүүд ийнхүү итгэл хүлээлгэлээ. Тэгэхээр ирэх дөрвөн жил нийслэлийг удирдах хүн нь МАН-аас тавигдах нь ойлгомжтой. Харин хэнийг тавих нь улс төрийн чухал шийдвэр болоод байна.

НИТХ-д гурвантаа сонгогдсон, өдгөө МАН-ын ЕНБД-аар ажиллаж буй Д.Амарбаясгалангийн хүн үү, одоогийн Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарын хүн үү?

Сонгуулийн ялалт, улс төрийн зарчим ёсоор бол хотын дараагийн даргад Д.Сумъяабазар нэр дэвшүүлэх нь тодорхой байх талтай. Учир нь өнгөрсөн дөрвөн жил хотыг удирдсан Су.Батболд нь МАН-ын дарга асан М.Энхболдынх, С.Амарсайхан нь Д.Амарбаясгалангийнх, Ж.Батбаясгалан нь түр зуурынх нь гэгдэж байсан бол энэ удаад Хотын намын хорооны дарга л хотын мэрийг томилох магадлал өндөр юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

  1. Сумяа сонговол булчин сайтай нэг бөх сонгогдох магадлалтай???

    0 0 Хариу бичих
  2. 4-5n hunii ner yvaad bnle. Dagva n shu. ngoo hdese hamagui turshlagatai

    0 0 Хариу бичих
  3. Нэр цэвэр Дагва нь дээр байх. Хотын хурлыг маш сайн авч явсан. Хотыг ч сайн удирдах байх.

    1 0 Хариу бичих
  4. Батбаясгалан схд ийн засаг дарга давга биш бол болоо.орон нутагт ард түмэн эргэсэн байна шүү хотын даргаа олигтой хүнээр сонгохгүй бас нэг хулгайч тавьчихвал хотын иргэд эргэвэл хойшдоо нам чинь унана шүү.ажил хийдэг нэр цэвэр ажлаа мэддэг шунал багатай хүн байх хэрэгтэй.

    0 0 Хариу бичих
  5. Х Одоо хийж байгаа хунээр нь хийлггээд яваад ээ байнга л холио сэлгээ танил тал

    0 0 Хариу бичих
  6. өвөрхангайн шээснүүд л дутаж гэнэ дээ

    0 0 Хариу бичих
  7. Yun sumiya be yadargaa naadahaasaa ter tsirkiig butsaaj ab aa Өлөн юмнуудыг толгой дээрээ гаргачихаар улам л даварцгаана. ,,Yaya daa baiz

    0 0 Хариу бичих
  8. Мэдээж ялалт байгуулсан Сумьяабазарын нь хүн байх шүү тэр нь ч дээр хариуцлага нэг үүрнэ

    0 0 Хариу бичих
  9. энэ удаад Хотын намын хорооны даргыг хотыг даргыг томилох магадлал өндөр юм. Uuniig oilgodoggui eee.

    0 0 Хариу бичих
  10. Sumiya gedeg huldyy shunaltanaar tolgoigoo medyyleh munch hecyy cag yumdaa.Sumiya ch yum yzeegyi bolohoor yuch baisan avna lgenedeekk

    0 0 Хариу бичих
    • Яасан ч атаархуу хар энергитэй хүн бэ дээ

      0 0