Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 23 дугаар тойрог, Налайх дүүрэгт МАН ялалт байгуулжээ. Тодруулбал, тус дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Ч.Раднаабазар, Б.Нэргүй нар хамгийн олон саналаар ялалт байгуулав. Тус дүүргийн 13596 хүн санал өгсөн бөгөөд нэр дэвшигч Ч.Раднаабазар 7962, Б.Нэргүй 6954 санал авсан байна.
Налайх дүүрэг нь нийслэлийн ИТХ-ын сонгуулийн хоёр мандаттай юм.