Багахангай дүүргийн сонгуулийн дүн гарлаа. Багахангай дүүрэгт НИТХ-ын сонгуулийн нэг мандат ногдож байгаа юм. Тус мандатын эзнээр МАН-аас нэр дэвшигч С.Эрдэнэбаяр тодорчээ. Тэрээр нийт сонгогчдын 58.2 хувийн саналыг авсан байна.