НИТХ-ын сонгуулийн зургаан мандат нь Баянгол дүүрэгт ногдож байгаа юм. Тус зургаан мандатын тавд нь МАН-ын нэр дэвшигч, нэгд нь АН-ын нэр дэвшигч ялалт байгуулжээ. Тодруулбал, МАН-аас нэр дэвшигч Д.Ихбаяр, Ө.Сумъяабаатар, Ж.Батбаясгалан, Г.Гангамөрөн, Ч.Мэндбаяр нар ялалт байгуулсан байна. Харин АН-аас Д.Энхтуяа ялалт байгуулжээ.