Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт 20.00 цагт дууслаа. Одоо сонгуулийн санал хураалтын хяналтын тооллого эхэлж байна. Хяналтын тооллогыг тойргийн хэсгийн хороодын 50 хүртэлх хувьд хийх юм. Харин хяналтын тооллого хийх хэсгийн хороог сонгуульд оролцож буй нам эвсэл, бие даагчдын ажиглагч нараар сонгуулдаг.