Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал хураалт 07.00-20.00 цагийн хороонд үргэлжлэх ёстой. Үүний дагуу санал хураалт хаагдлаа. Одоо Сонгуулийн ерөнхий хороо хэсгийн хороодынхоо мэдээллийг 100 хувь авсан аймаг, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтыг дүнг цахим хуудсаараа дамжуулан мэдээллэх юм.

Энэ удаагийн сонгуулиар улсын хэмжээнд нийт 8169 суудлын төлөө 17 мянга 161 хүн өрсөлдлөө. Аймаг, нийслэлийн 816 мандатын төлөө 1901, сумын ИТХ-ын 7062 мандатын төлөө найман намаас 14388, дүүргийн 291 суудалд зургаан нам эвслээс 696 нэр дэвшигч өрсөлдсөн юм.