Х.Баттулга: Иргэд өөрчлөлт хийхийн төлөө ИТХ-ын сонгуульдаа оролцох хэрэгтэй

᠎Ерөнхийлөгч Х.Баттулга нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд саналаа өглөө. Тэрбээр харьяаллынхаа дагуу Баянзүрх дүүргийн 25 дугаар хэсгийн хороонд санал өгөв. 

Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга "Орон нутгийн сонгууль бол чухал сонгууль. Яагаад гэвэл тухайн орон нутгийн иргэд нийгмийн харилцаанд орж, ажил төрлийн холбоосыг хариуцах дарга нараа сонгогдог учраас чухал сонгууль юм.  

Өнөөдөр 15.00 цагийн байдлаар сонгуулийн ирц 35 хувьтай байна. Сонгуулийн ирц бага байна. Залуучууд маань сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Ард иргэд эрх үүргээ биелүүлж, сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Сонгуульдаа оролцоогүй байж дараа нь хариуцлага нэхэх нь уялдаагүй. Жишээлбэл, хүүхдийн автобусны асуудал саяхан гарлаа. Нийслэлийн ИТХ олон намын төлөөллөөс бүрдсэн бол хяналттай байх байлаа. Тиймээс өөрчлөлтийг хийхийн төлөө иргэд орон нутгийн ээлжит сонгуульдаа оролцох хэрэгтэй байна" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Эрхэм ерөнхийлөгчийн энэ үгийг юу гэж ойлгох вэ? Агуулгаараа / эс үйлдэлээр/ бол хууль зөрчеөн санаа яваад байх шиг!

    0 0 Хариу бичих