Беларусийн сөрөг хүчин 2020 оны Сахаровын шагналд нэр дэвшлээ

Академич Андрей Сахаровын нэрэмжит “Чөлөөт сэтгэмжийн төлөө” шагналд Белорусийн сөрөг хүчнийг дэвшүүлснээ Европарламент зарлалаа. Сахаровын шагналын шөвгийн жагсаалтад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Guapinol байгууллагын идэвхтнүүд, Гондурасын хүний эрхийн тэмцэгч Берта Касерес, Мосул хотын санваартан Нажиб Мусса Микаил нар байна.

Европарламент  2020 оны есдүгээр сард гаргасан тогтоолдоо Белорусийн эрх баригчдыг тайван жагсаал цуглааныг харгислан дарж байгааг эсэргүүцэж байв. 

Зөвлөлтийн алдарт эрдэмтэн судлаач, тэрс үзэлтэн Андрей Сахаровын нэрэмжит шагналыг дэлхийн дахинд хүний эрх, ардчиллыг сурталчилсан хүнд жил бүр олгодог юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)