Америкийн тэрбумтнууд Доналд Трампыг дахин сонгогдохоос сэргийлэх төсөлд нэгдэж байна

Америкийн найман тэрбумтан Доналд Трампыг улиран сонгогдохоос урьдчилан сэргийлэх зорилготой "Линкольн төсөл" нэртэй тусгай хороонд нэгдэж сая гаруй доллар хандивлажээ. Энэ тухай лхагва гарагт Форбс сэтгүүл мэдээлэв. 

Энэ жил "Линкольн төсөл"-д оролцох тэрбумтнуудын тоо нэмэгдэж, 15 хүн болжээ. Тэднээс газрын тосны магнат Пол Гетти нэг сая доллар хандивласан дүнгээрээ тэргүүлж байна. Hyatt Hotels зочид буудлын сүлжээний өв залгамжлагч Жон Прицкер 100 мянган доллар, компьютер, багаж хэрэгслийн шууд борлуулалтаар баяжсан бизнес эрхлэгч Майкл Ред , хөрөнгө оруулагч Роберт Зифф нар тус бүр 10 мянган доллар хандивлажээ. 

2019 оны сүүлээр байгуулагдсан Линкольн төсөл зөвхөн энэ онд 58 сая доллар цуглуулжээ. Долоодугаар сараас есдүгээр сар хүртэл 39.4 сая доллар цугласан бөгөөд эдгээр хандивын гурван хувийг тэрбумтнууд хийсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)